Сэтгэцийн эрүүл мэнд яагаад чухал вэ?
Хүн бүрийн сэтгэцийн сайн сайхан байдлыг хамгаалах, дэмжихээс гадна сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг хүртээмжтэй түгээх нь чухал хэрэгцээ юм.
Сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь хүмүүсийн амьдралын стресстэй нөхцөл байдлыг даван туулах, өөрийн чадавхыг ухамсарлах, амжилт гаргах, нийгэмд өөрийн хувь нэмэр оруулах боломжийг олгодог юм. Энэ нь эрүүл мэнд, сайн сайхан байдлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд шийдвэр гаргах, харилцаа тогтоох, бидний амьдарч буй ертөнцийг тодорхойлох хувь хүний болон хамтын чадварыг үндэслэдэг. Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний үндсэн эрх юм. Мөн хувь хүн, нийгэм, нийгэм эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой.
Сэтгэцийн эрүүл мэнд дээ анхаарах шаардлагатайг болсныг илтгэх шинж тэмдгүүд:
- Нийгэмшэхэд бэрхшээлтэй байх, хүмүүстэй харилцах, хэлэлцээр хийх чадвар буурах;
- Стресст өртөмтгий байх;
- Сэтгэл хөдлөлөө хянах чадвар буурах;
- Үндэслэлгүй түрэмгийлэл, уур бухимдалтай байх;
- Хайхрамжгүй байдал;
- Айдас, сэтгэл түгших, санаа зовох байдал ихсэх;
- Хариуцлагаас айх;
- Шинэ зүйл сурах хүсэлгүй байх;
- Итгээд зан авир гаргах;
- Нойргүйдэх;
- Хоолны дуршил өөрчлөгдөх гэх мэт.
Эдгээр шинж тэмдгүүд нь амьдралын чанарыг буруулж, сөргөөр нөлөөлж байдаг. Тийм ч учраас хүүхэд наснаасаа эхлэн бүх насныхан сэтгэцийн эрүүл мэнд дээ анхаарал хандуулах нь чухал юмаа.