Танилцуулга

Манай төв нь 2021 оноос эхлэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн оношилгоо, сэтгэл засал, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх сургалт, судалгааны хийх цогц үйлчилгээ үзүүлж байна. Мөн бусад албан байгуулгуудтай хамтран сэтгэцийн эрүүл мэнд нийгмийн эрүүл мэндийг дэмжих төсөл боловсруулан ажиллаж байна.

Зорилго, зорилт

Тусламж үйлчилгээг үйлчлүүлэгч төвтэйгөөр явуулах, мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллах; үйлчлүүлэгчийн тав тух, аюулгүй байдлыг хангах, үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгалах

Үнэт зүйл

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг
сайжруулахад хувь нэмэр оруулах

Давуу тал

Олон жилийн туршлагатай сэтгэцийн болон сэтгэл заслын нарийн мэргэжлийн эмч нар тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Олон улсын эмчилгээний стандартын дагуу орчин үеийн эмийн болон эмийн бус эмчилгээ хийгдэнэ. (жишээ: Сэтгэц идэвхт бодисын хэрэглээтэй үйлчлүүлэгчдийн цуглаан, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага, СВСТ, хүүхдийн тоглоомын сэтгэл засал, психодинамик сэтгэл засал)

Нойргүйдэл болон сэтгэл засал эмчилгээ, сэтгэл зүйн оношлогоонд хүлээгдэлгүйгээр хамрагдах боломжтой.

Хүүхдийн сэтгэлзүйн болон суралцах чадварын онцлогыг тодорхойлдог

Хүүхдийн зан төрхийн онцлогт суурьлан мэргэжил сонголтын оношилогоо, зөвлөгөө өгөх

Та дэлхийн аль ч өнцгөөс бидэнтэй холбогдож онлайн зөвөлгөө авч болно

Хамтран ажилладаг байгууллагууд
AriseHealth logoOE logo2020INC logoThe Paak logoEphicient logo